Монголын эдийн засгийн чуулган долдугаар сарын 8, 9-нд болно

Монголын эдийн засгийн чуулган “Go Mongolia” уриатайгаар ирэх сарын 8, 9-ний өдөр Төрийн ордонд болно. Хуралдаан “Бүсчилсэн хөгжил” сэдвээр эхлэх бөгөөд 14 дэх удаагийн чуулганд урьдчилсан байдлаар 2000 гаруй зочид төлөөлөгчид оролцохоор болжээ.

Тэгвэл энэ удаагийн чуулганаар эрчим хүчний либералчлал, ногоон эрчим хүч, хот байгуулалт, архитектур, эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, бүсчлэл ба татвар, хөрөнгө оруулалтын бодлого санхүү, хөрөнгийн зах зээл, цахим эдийн засаг, уул уурхайн хүнд үйлдвэрлэл, шинжлэх ухаан технологи, хиймэл оюун ухаан сэдэвт салбар хуралдаануудыг зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn