ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины дэвшүүлсэн Украины асуудлыг зохицуулах төсөлөөс өөр хувилбар байхгүй гэж өчигдөр Оросын ГХЯ мэдэгдлээ.
Владимир Путин “Украинтай хэлэлцээ хийхэд Орос бэлэн. Хэлэлцээрийн урьдчилсан нөхцөл бол Донецк, Луганск, Херсон, Запорожье зэрэг дөрвөн бүсээс Украин цэргээ бүрэн гаргах. Украин цэргээ татвал Орос нэн даруй гал зогсооно. Дараа нь Украин НАТО-д элсэхгүй байх талаар хэлэлцээ хийнэ.
Украин бие даан шийдвэр гаргах ёстой” гэж Владимир Путин мэдэгджээ.