Цаг уур орчны шинжилгээний газраас энэ зуны цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулсан. Зургаа, долоо, наймдугаар сард гарч болзошгүй цаг уурын эрсдлийг ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал мэдээллээ. Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо үер, нөөлөг салхины аюул дагуулах эрсдэл өндөр байгааг сэрэмжлүүлэв.
Тэрбээр “Дахин сануулахад төвийн аймгуудын хойд, зүүн аймгуудын хойд хэсгээр зургаа, долоодугаар сард ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, Хэнтий нурууны бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тундас орох урьдчилсан төлөвтэй байна. Наймдугаар сард, олон жилийн дундаж орчим хур тундас орно. Зургаадугаар сарын хур тундасны явцыг харвал 15-аас хойш ихсэхээр байна гэх төлөв гарсан. Үүнийг ойрын өдрүүдэд гарч буй цаг агаарын мэдээ баталгаажуулж байна. Ер нь баруун аймгууд хуурай, гандуу байгаа шүү дээ.
Баруун аймаг, говийн аймгуудын нутгаар бороо орж эхлэх гэж байна. Хөрс хатсан гандсан газруудад эрчимтэй бороо орвол шингэж чадахгүй үер болох тохиолдол байдаг. Иймд ирэх өдрүүдэд орох гэж буй бороо үер дагуулах эрсдэл өндөр байгаа шүү.
Ирэх өдрүүдийн борооны тухайд 14, 15-нд харьцангуй түр зуурын маягтай төв зүүн аймгуудын хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын баруун хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын зарим газар, говийн аймгуудын хойд, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газар, 20-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд ихэнх нутгаар, 23-нд дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгийн бүс нутгаар орох бороо ч бас эрсдэл дагуулах магадлалтай. Үерээс гадна аадар цахилгаантай бороо гэнэтийн үер усны аюул дагуулах магадлалтай.
Энэ аадар бороо аянга цахилгаан, нөөлөг салхины аюулыг үргэлж дагуулдаг. Энэ үзэгдэл илүү эрчимтэй ажиглагдах нь байна шүү. Салхины хувьд борооны өмнө түр зуур ширүүснэ гэдэг нь нөөлөг салхины аюулыг хэлж байгаа юм. Нөөлөг салхины үзэгдэл бо 20-нд баруун аймгуудын нутгаар, сек 23 метр хүрч ширүүснэ” гэв.