ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгийн хэргийг дахин прокурорт шилжүүлжээ

АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгийн хэргийг прокурорт хүргүүлжээ. Түүнийг бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн талаар албаныхан мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг 2022 оноос АТГ-ааас шалгаж эхэлсэн. Тухайн үед түүнийг АТГ-аас түр саатуулж, цагдан хорьж байв. ЭМЯ-ны харьяа ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн 2023 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг юм.

Нийслэлийн прокурорын газраас энэ хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн байв. Тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү, “ДУБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэж байлаа.

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn