Сонгууль-2024: 21 нам эвслийн 1294, бие даагч 42 нийт 1336 нэр дэвшигч өрсөлдөж эхэллээ

Өнөөдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Дараах нам эвслүүд болон бие даагчид оролцох тул тэдгээрийн Дээд шүүхэд бүртгүүлсэн он болон намын дарга нарын нэрстэй хамт мэдээллийг хүргэж байна.
Нам, эвсэл, бие даагч Дээд шүүхэд бүртгүүлсэн он Намын дарга
1 Монгол Ардын Нам 1990.5.16 Л.Оюун-Эрдэнэ
2 Ардчилсан нам 2000.12.26 Л.Гантөмөр
3 Үндэсний эвсэл (Монголын Ногоон нам, МҮАН) 1990.05.26 Н.Номтойбаяр
4 Иргэний зориг ногоон нам 2000.03.23 Б.Батбаатар
5 Шинэ нэгдсэн эвсэл (МУНН, Шинэ нам) 1994.01.14 Б.Батболд
6 Монголын Либерал Ардчилсан нам 1998.05.21 Д.Пүрэвдаваа
7 Эх орон нам 1998.12.22 Б.Эрдэнэбат
8 Бүгд найрамдах нам 2004.04.05 Б.Жаргалсайхан
9 Монголын социал демократ нам 2005.01.20 А.Ганбаатар
10 Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 2007.02.09 Ш.Төмөрсүх
11 Иргэний хөдөлгөөний нам 2007.10.17 Ө.Баяраа
12 ХҮН нам 2011.12.05 Т.Доржханд
13 Эх орончдын нэгдсэн нам 2012.03.12 Г.Ганбат
14 Монгол Консерватив нам 2012.10.23 Н.Дашдаваа
15 Ард түмний хүч нам 2015.06.26 Л.Гүндалай
16 Монголын хүний төлөө нам 2017.03.27 Х.Бат-Ялалт
17 Үнэн ба Зөв нам 2017.06.07 А.Отгонбаатар
18 Эрх чөлөөний эвсэл нам 2017.06.30 Б.Цацрал
19 Ард түмний олонхийн засаглал нам 2018.12.21 А.Батдорж
20 Иргэдийн оролцооны нэгдэл нам 2022.05.20 Ц.Оюунгэрэл
21 Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам 2023.05.08 Б.Жагар
22 Бие даан нэр дэвшигч 46 хүн

Энэ удаагийн сонгуульд 22 нам эвсэл, 46 бие даагч нэр дэвшиж байгаа нь өмнөх сонгуульд оролцож байснаас хамгийн олон нь болж байна. Гэвч олон нэр дэвшигч, томсгосон тойрогт, сурталчилгааны 17 хоногтой байгаа нь иргэдэд хангалттай мэдээлэл хүргэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байгаа юм.

Аль нам, эвслээс хэдэн хүн нэр дэвшиж байгааг танилцуулъя.

  • МАН-126
  • АН-126
  • МНН, МҮАН-ын хамтарсан Үндэсний эвсэл-66
  • ИЗНН-71
  • Шинэ нэгдсэн эвсэл-90
  • Монголын либерал ардчилсан нам-1
  • Эх орон нам-43
  • Бүгд найрамдах нам-50
  • Монголын социал демократ нам-6
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам-30
  • Иргэний хөдөлгөөний нам-124
  • ХҮН нам-122
  • Эх орончдын нэгдсэн нам-1
  • Монгол консерватив нам-22
  • Ард түмний хүч нам-60
  • Монгол хүний төлөө нам-42
  • Үнэн ба зөв нам-80
  • Эрх чөлөөний эвсэл нам-47
  • Ард түмний олонхийн засаглал нам-71
  • Иргэдийн оролцооны нэгдсэн нам-57
  • Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам-55
  • Бие даагч-42

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn