Тяньжин боомтод Монгол руу тээвэрлэгдэх олон мянган чингэлэг гацсан асуудлын талаар Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос мэдээлсэн. Өчигдрийн байдлаар тус боомтод 10 мянга гаруй чингэлэг гацсан нь цар цахлын үеийнхтэй ойролцоо болжээ.
Боомтын сайд Б.Тулгын мэдээлснээр,зургаадугаар сар гарснаас хойш хоёр өдөрт нэг чингэлэг гарч байгаа аж. Энэ гацааны асуудлаар Гадаад хэргийн яам, Зам тээврийн яам болон Боомтын захиргаадын хамтарсан ажлын хэсэг гарч, Хятадын талтай ажиллаж байгаа ч үр дүн муутай байгаа аж. Хятадын талаас ямар нэг хариу ирүүлэхгүй байгаа гэнэ.
Тиймээс тээвэр ложистикийн үйлчилгээ эрхэлдэг компаниудыг төмөр замаар биш авто замаар ачаа татахыг Боомтын сайд Б.Тулга уриаллаа.