Утаанаас ус гаргах технологи ашигласнаар цахилгаан станц нь усны их хэрэглэгч байснаасаа усны эх үүсвэр болж, тухайн нутгийн ойжуулалт, тариалалтыг усаар хангаж, нүүрс баялаг, ус хомс бүсэд эрчим хүч хэмнэх амжилттай шийдэл болж байгаа гэнэ.
Өвөрмонголын Баруун Үзэмчин хошуунд байрлах Жин-Нэн Шилийн голын цахилгаан станцын компанийн захирал Ли Рүйдүний танилцуулснаар, уг технологи нь хүрэн нүүрсээр баялаг Шилийн голд маш тохиромжтой аж. Хүрэн нүүрсэнд усны агууламж өндөр тул шатаах үед гарсан уур утааг хөргөн цэвэршүүлэх аргаар усан мөхлөг болгон цуглуулдаг байна. Жилд 4 сая гаруй тонн нүүрс шатаадаг уг станц нь 6 тэрбум гаруй градус цахилгаан гаргахын зэрэгцээ одоо 1.5 сая гаруй тонн ус гаргадаг болжээ.
Шилийн голд байгаа 8 цахилгаан станц нь уг гаргах технологийг ашиглан, нүүрсний утаанаас жилд 6.6 сая тонн ус гаргаж байгаа гэв.