Гадаадын шууд хөрөнгө оруулалт оны эхний улиралд өмнөх оныхоос 73 хувиар өсжээ

Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 2024 оны эхний улиралд 885 сая ам.долларт хүрч өссөн нь өмнөх оны мөн үеэс 73 хувиар буюу 374 сая ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт ажээ.

Нийт хөрөнгө оруулалтын 79 хувь буюу 698 сая ам.доллар нь уул уурхайн салбарт, найман хувь буюу 75 сая ам.доллар нь мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарт, зургаан хувь буюу 54 сая ам.доллар нь худалдааны салбарт, гурван хувь буюу 26 сая ам.доллар нь санхүү, даатгалын салбарт, үлдсэн дөрвөн хувь буюу 32 сая ам.доллар нь тээвэр, мэдээлэл, холбоо, барилга зэрэг бусад 15 салбарт орсон байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn