ОХУ-ын Ерөнхийлөгч “Хэрэв хэн нэгэн дайны бүсэд зэвсэг нийлүүлж, үүгээрээ манай нутаг дэвсгэрт халдан бидэнд асуудал үүсгэх боломжтой гэж үзэж байгаа бол бид яагаад хариу довтлох зэвсэг нийлүүлэх эрхгүй гэж” хэмээн Санкт-Петербург хотноо хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Гэхдээ Оросын зүгээс ямар улс орнуудад зэвсэг нийлүүлж болохыг тодорхой хэлээгүй юм.
ХБНГУ Украинд зэвсэг нийлүүлэн Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх боломжтой хэмээн мэдэгдсэнийг Путин онцлон буруутгасан. Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Кэмерон зэвсгийг хэрхэн ашиглахаа Украин өөрөө шийднэ хэмээгээд Оросын нутаг дэвсгэрт байгаа объектод цохилт өгөх эрхтэй гэж бас мэдэгдээд буй.
АНУ-ын зүгээс Украинд нийлүүлсэн зэвсгийг ОХУ-ын нутаг дэвсгэрт байгаа объектуудад цохилт өгөх зөвшөөрлийг өгсөн боловч зөвхөн Харьковын ойролцоох бүс нутагт ашиглаж байгаа. Харин Украин Оросын нутаг дэвсгэр рүү довтлохдоо алсын тусгалт АТАКМС пуужинг ашиглах боломжгүй гэж Цагаан ордон мэдэгдсэн.
Эдүгээ Харьковын зүүн хойд хэсэгт ширүүн тулаан өрнөж байна. Украины хоёр дахь том хот болох Харьков нь хилээс ердөө 30 км зайд оршдог.