УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы сүүлийн хуралдаан Төрийн ордонд болж, хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонх нь дэмжсэнээр эцэслэн батлав.
Ингэснээр байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авлаа.
Булган уул дархан цаазат болсноор байгаль хамгаалагчийн нэг ажлын байр шинээр бий болж, хүний нөөцийн дундаж зардал 25 сая төгрөг байхаар тооцжээ.