10 долоо хоногтойгоос хойш хугацаанд жирэмсний үед зөвхөн ээжийн цуснаас нь шинжилгээ аваад удамшлын өвчин болон төрөлхийн гажиг Дауны синдром 13, 18, 21-р хромосомын гажиг илрүүлэх, хүйс тогтоох 99,99 хувийн мэдрэг чанартай Дэлхийн хамгийн сүүлийн үеийн шинэ технологийн лаборатори монголд нээгдлээ.
Япон улсын Рикен ЭШ-ний хүрээлэнгийн төслийн удирдагч, Япон улсын Каназава Үндэсний их сургуулийн Анагаахын сургуулийн дэд профессор, ХБНГУ-ын Мюнхений Техникийн их сургуулийн Эрдэм шинжилгээний багийн ахлагч, АШУҮИС-ийн дэд профессор Д.Нямбаяр хэмээх энэхүү эрдэмтэн 21 жил гадаадад (18 жил Японд, 3 жил Германд) ажилласан бөгөөд өнөөдөр эх орондоо Монгол улсад Эх Ургийн Анагаах ухааны салбарт Хүний хромосом генийн дэслэлийн түвшинд эмгэг илрүүлдэг Дэлхийн хамгийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэв.
Дэлхийн хүн, Япон хэмээх Азийн, Герман хэмээх Европын технологи шинжлэх ухааны эзэн болсон хөгжингүй улсын ЭШ хүрээлэнд төслийн удирдагч, багийн ахлагчаар ажиллаж байсан Монгол эрдэмтэн ийнхүү Төв Азид хамгийн анхны молекул биологи хүний хромосомын удмын мэдээллийг уншин боловсруулах лаборатори нээж Анагаахын Шинжлэх Ухаанд хувьсгал хийлээ.
Энэ технологи ОХУ болон Дундад Азид хараахан нэвтрээгүй байна.
Цаашид Хавдарын илрүүлэг, бай эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгахад дархлааны системд хромосомын мэдээлэл унших, үүдэл эсийн чиглэлээр улам өргөжих хамгийн орчин үеийн лаборатори манайд нээгджээ.