Киллиан Мбаппе “Реал Мадрид”-тай таван жилийн гэрээ байгуулав

Испанийн Эзэн хааны клуб “Реал Мадрид” баг францын шигшээ багийн довтлогч Киллиан Мбаппег авснаа зарлалаа. Энэ жил 25 настай К.Мбаппе 19 насандаа дэлхийн аварга болсон хөлбөмбөгчин. Энэ сарын 30-нд Францын “Парис Сайнт Жэрмайн” клубтэй байгуулсан гэрээ нь албан ёсоор дуусгавар болсны дараа “Реал”-тай гэрээнд гарын үсэг зурна.

К.Мбаппе таван жилийн хугацаанд 75 сая еврогийн цалин авах ажээ. Мөн Испанийн багийг сонгосныхоо төлөө 150 сая еврогийн урамшуулал хүртэнэ. Мөн өөрийн нэр орсон бүтээгдэхүүний тодорхой хувийг авахаар тохиролцжээ.

Мбаппе “Реал”-д очих тохироогоо өнгөрсөн хоёрдугаар сард хийж, энэ улирлын дараа Францын багийг орхих болсноо зарлаад байсан билээ.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn