Ройтерс: Хятад улс Швейцарьт болох Украины асуудлаарх энх тайвны дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзлаа.
Швейцарийн Бургенсток хотод 6-р сарын 15-нд эхлэх Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх “энхийн дээд хэмжээний уулзалт”-д Хятад улс төлөөлөгчдөө илгээхгүй. Энэхүү мэдээллийг Дундад улсын хэд хэдэн эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлжээ.
Уулзалтыг зохион байгуулагчид Бээжингийн шаардсан болзлыг хангаагүйн улмаас урилгаас татгалзсан аж. БНХАУ хямралд оролцогч талуудыг дээд хэмжээний уулзалтад тэгш оролцуулахыг шаардсан ч тэд Москваг урьсангүй.
Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Бразилийн удирдагч Луис Инасио Лула да Силва, Өмнөд Африкийн удирдагч Сирил Рамафоса нар хоёр өдрийн уулзалтад оролцохоос татгалзсан юм. Удахгүй болох дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэн нь Владимир Зеленскийн уурыг хүргэж, холбоотнуудаа доромжилж эхлээд байна.