Өнөөдөр Хөвсгөл, Өмнөговь аймгуудад 3.8-4-1 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймаг, Цагааннуур сум Хармай багийн “Бярангийн-Эх” гэх газарт өнөөдөр 00:47:51 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цагааннуур сумын Засаг дарга нараас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.

Мөн өнөөдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт өнөөдөр буюу тавдугаар сарын 31-ний 10:13:14 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn