2022 оноос эхлэн Ногоон бүс ажиллагааг эхлүүлж, ЧД-ийг бүрэн камержуулснаар гэмт хэргийн гаралт 46 хувиар буурсан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Ногоон бүс төслийн хоёр дахь шатыг эхлүүлж нийслэлийн 5 дүүргийн 12 хороонд шинээр камержуулах ажлыг зохион байгуулж байна.
Тодруулбал,
- Баянгол дүүргийн 26, 29-р хороо
- Сүхбаатар дүүргийн 3,11-р хороо
- Хан-Уул дүүргийн 1, 23-р хороо
- Баянзүрх дүүргийн 38-р хороо
- Сонгинохайрхан дүүргийн 3, 12, 18, 37-р хороо зэрэг 12 хороог бүрэн камержуулаад байна.
Ийнхүү камержуулах нь иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэргийг таслан зогсооход чухал үүрэгтэй юм.
Цаашид 2024 онд нийслэлийн бүх хороодыг, 2025 онд аймаг, сумдыг бүрэн камержуулахаар төлөвлөж байгаа аж.