“Би багш нар, сургуульдаа хайртай, талархдаг. Харин боловсролын системд л гомддог”

Дархан-Уул аймгийн Оюуны-Ундраа цогцолбор сургуулийн сурагч төгсөлтийн баяраараа боловсролын системийг шүүмжилсэн нь цахим орчинд шуугиан тарьсан. Тэгвэл тэрээр өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Надад бүх зүйлийг зааж сургасан багш нар болон сургуульдаа хайртай. Харин боловсролын системд гомддог учраас ийм үг хэлсэн. Миний хувьд сургууль болон багш нарынхаа ачаар их зүйлийг сурч мэдсэн. Тиймээс л тэдэндээ их талархдаг” гэжээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn