Ирэх зургадугаар сараас эхлэн метроны урьдчилсан судалгааны өрөмдлөгийн ажлыг эхлүүлэхээр болжээ. Тодруулбал, метроны шугамын геологийн урьдчилсан судалгааны цэгүүдийг тогтоож, ТЭЗҮ-гийн шатны 40 өрөмдлөгийн цэгийг трассын дагуу тавьж дууслаа. Эхний ээлжид төв хэсгээр 40 байршилд 30 метр буюу ойролцоогоор 10 давхар барилгын гүнд өрөмдөх юм. Цаашдаа төв зам дагуу битүү өрөмдлөг явна гэлээ.
Дуу чимээ, шөнө оройгоор ажиллах, шавар шавхай болох зэргээр иргэдийн амгалан тайван байдал алдагдаж болзошгүйг анхаарууллаа.