Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймагт иргэн Б цогтой үнсээ ил задгай асгаснаас түймэр гарч, 353 сая төгрөгийн экологийн хохирол учруулсан болохыг тогтоожээ.
Иргэн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1-р зүйлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлжээ.
Зарим иргэд хялбар аргаар ашиг олох зорилгоор байгальтай зүй бусаар харьцаж, газар шороо хөндөх явдал бий. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэдгийг Цагдаагийн албанаас анхаарууллаа.
Жишээлбэл, өнгөрсөн гуравдугаар сард Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт нэр бүхий зургаан иргэн ашигт малтмал олох зорилгоор газрын хэвлийд халдаж, 30 сая төгрөгийн экологийн хохирол учруулжээ. Тухайн этгээдүүдээр хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төв