Гэтэл АН-ын Үндэсний бодлогын хорооны байтугай намын гишүүний батлах ч үгүй олон хүнд нэр дэвших, жагсаалтад бичигдэх эрх олгож байгаа нь намын дүрмээ зөрчөөд зогсохгүй Сонгуулийн хуулийг ч давхар зөрчсөн үйлдэл учраас АН-ын албан ёсны гишүүд дэмжигчдийн өмнөөс СЕХ-нд хандаж байгаагаа тэд илэрхийллээ.

ҮБХ-ны эдгээр гишүүд Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр Улсын Дээд шүүхэд ч давхар хандахаа мэдэгдсэн юм.

Дээд шүүхийн хувьд улс төрийн намыг бүртгэж авах, тэдэнтэй холбоотой аливаа маргааныг шийдвэрлэдэг учраас ийнхүү Дээд шүүхэд хандах нь зүйтэй гэж үзжээ. Энэхүү өргөдөл, гомдлыг АН-ын Үндэсний бодлогын хорооны 100 гаруй гишүүн дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд АН-ын дарга Л.Гантөмөр тэргүүтэй хүмүүсийн хууль бус олон үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн юм.