“Ерөнхийлөгчийн санаачилгаар Алдарт эхийн одонд дагалддаг мөнгөн урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна”

Эх үрсийн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, “Эхийн алдар” одон хүртэх болзол хангасан ээжүүдэд одонг нь гардуулдаг уламжлалтай билээ. Өнөөдөр У.Хүрэлсүх олон хүүхэд төрүүлж, өсгөн эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулж буй ээжүүдэд “Эхийн алдар” 1,2 дугаар зэргийн одон гардууллаа.

Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Хүрэлсүх “Та бүгдийн энгэрт гялалзаж буй энэхүү одонг хамгийн хүндтэй шагнал гэж бодож явдаг.

Энэ жил Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одонг 11292 ээж хүртэж байна. Өнөөдөр одонгоо гардаж байгаа ээжүүд 34-38 настай бол, хамгийн залуу ээж 21 настай байна. Үр хүүхдээ эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, зөв бодолтой иргэн болгон хүмүүжүүлсэн монгол ээжийн хөдөлмөрийн үр шимийг гэр бүл, удам судар, улс орноороо хүртдэг учраас ээжүүдийнхээ алдрыг алдаршуулах уламжлал тогтсон.

Хүн амыг өсгөж, хүч нэмсэн ээжүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Монгол төрөөс олгож буй хүүхдийн мөнгө нь халамж биш эх, үрсээ дэмжиж буй төрийн бодлогын бодит илэрхийлэл юм.

Ерөнхийлөгчийн санаачилгаар Алдарт эхийн 1,2 дугаар одонд дагалддаг мөнгөн урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байна.

Алдарт ээж та бүхний гэр бүл, үр хүүхэд, хань ижилд баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээлээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn