Хүүхдийн баярыг угтан Хүүхдийн радиологич эмч Б.Бямбабаяр дараах уриалгыг гаргажээ.
Тэрбээр “Бүтэн жил зарагдаагүй үлдсэн бүх амттай хогнуул бэлэг болж боогдоно. Цахим уриалгад нэгдэхийг уриалж байна. Нэг уут бэлгэнд Ойролцоогоо 420 гр сахар агууллагддаг. Нэг баяраар хүүхэд хэдэн уут бэлэг иддэг вэ.
Уг нь бол шинэ жилээр хүүхдүүдэд хамгийн гоё бэлэг өгөх ёстой.
Гэтэл манайд худалдаалагдаж байгаа бэлэгнүүд бараг тухайн ондоо зарагдаагүй, хугацаа дуусах дөхсөн, эсвэл хамгийн муу чихэр, хийжүүлсэн ундаа, пиченээ бүгдийг нь нийлүүлээд бэлэг нэртэй уутлаад өгдөг.
Энэ нь хүүхдийн дотор эрхтнүүдэд огцом ачаалал өгч, цочмог үрэвсэл, хордлого үүсэх эрсдэлтэй хэт их сахарын агууламжтай чихэр печень, хийжүүлсэн гаазтай ундаа гэх мэт чанаргүй баталгаагүй бүтээгдэхүүнээр хүүхдийг хуурч хордуулахаа больцгооё. Өөр олон төрлийн бэлэгний сонголтууд нэмэгдсэн байгаа цаг үе шүү” гэж уриалга гаргажээ.
Дашрамд дурьдахад, хүүхдийг баярыг угтан МХЕГ-аас дэлгүүр, худалдааны захуудад шалгалт хийхэд хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг бэлгэнд боосон байсныг илрүүлж байсан билээ.