Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ны гишүүн Д.Ганбат үг хэлэв.
Тэрбээр “Улс орон авлигад живж байна. Авлигад живсэн улс өөдлөхгүй л дээ. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр баталж байхад АТГ-ын дарга нь, Ерөнхий сайд нь хаана байна. Хөгжлийн банк, нүүрсний сонсгол амжилттай явагдсан. Нилээн хэл амтай явж хийсэн. Гадна, дотнын байгууллагын дүгнэлтээр авлигатай тэмцээд болж байсан. 2012, 2013 онд гадны байгууллагын дүгнэлтээр авлигын индексээр 72-т байсан. Одоо 121 дүгээрт байна.
Яагаад ийм байгаа юм бэ? Цаашдаа энэ индекс сайжирч, ард түмний амьдрал өөдлөх юм уу.
Намуудын нэр дэвшилт явагдах гэж байна. Иргэд нэг л зүйлийг ярьж байна. Энэ хоёр нам нэр цэвэр улсуудаа дэвшүүлээ гэж иргэд хүсэж байна.
Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс маш цөөхөн байна. Энэтэй тэмцэж чадахгүй учраас эцсийн найдвар бол ард түмний сонголт дээр үлдээд байна. Ард түмэн энэ асуудлыг шийдэж өгөх цаг хугацаа нь болчихсон байна.
Энэ Засгийн газарт сүүлийн найман жилд авлигыг шийдэхэд яг юу дутуу байсан юм бэ” гэлээ.