Т.Доржханд: Ногоон автобусыг нийлүүлсэн Солонгосын “Daewoo” гэх компани нь өмнө нь малгай хийдэг байсан, дампуурсан компани

Ногоон автобусны асуудлаарх Түр хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар ногоон автобусны талаар сонсголыг тавдугаар сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Сонсголд, давхардсан тоогоор 98 хүнийг гэрчээр дуудлаа. Тухайлбал, Хотын дарга асан Д.Сумъяабазар болон Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг, Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг гэрчээр дуудсан.

ХҮН намын дарга Т.Доржханд:

Энэ ногоон автобус шинэ юм уу, хуучин юм уу гэдэг асуудал байна. Бодит байдал дээр хуучин, акталсан л автобус байсан. ХҮН намаас Солонгос руу эксертүүдээ явуулж шалгуулахад,  “Daewoo”  компани нь зүгээр малгай үйлдвэрлэдэг компани байсан. Малгай үйлдвэрлэдэг компани нь дампуурангуутаа автобус үйлдвэрлэдэг компани болж нэрээ сольсон.

Акталсан Евро-2 стандартын автобуснуудыг Вьетнам руу явуулж, засвар хийлгүүлж ирсэн нь ойлгомжтой биз дээ. Үүнийг экспертүүдийн түвшинд баталгаажуулж, олон нийтэд танилцуул гэж байгаа.

Бас нэг асуудал нь хариуцлагын асуудал гарч ирнэ. Хотын дарга, сайд нь огцорсон ч үнэн ч санхүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Одоо тэр хуучин автобуснуудыг нь буцааж явуулаад, мөнгөө авах хэрэгтэй, хариуцлага тооцох ёстой.

ХҮН нам дахиж нийслэл дээр нууцалж байгаад, шууд гэрээлдэг зүйл байх ёсгүй гэсэн байр суурьтай байгаа.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn