Нэгэн эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж буй талаараа өөрийн Nandia Nandin хаягаараа дамжуулан цахим орчинд мэдээлсэн.
Тодруулбал, “Иргэн Н, нөхөр У-д удаа дараа зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг. Улмаар гэрээсээ явахыг оролдсон ч айлган сүрдүүлдэг” гэх мэдээллийг цахим хаягаараа дамжуулан мэдээлсэн. Уг нийтлэлийн дагуу З.У-ын ээж нь хүүгээ өмөөрч байр сууриа илэрхийлэхэд эмэгтэй бас нэгэн зодолтыг илчлэх лифтний үүдэнд зодуулж буй бичлэгийг цахимд байршуулжээ.
Уг хэргийг СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна.