Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр”-ийн нээлтэд оролцож, үг хэллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
Модыг эхлээд хүний тархинд, дараа нь газрын хөрсөнд тарих ёстойг энэ хоёр жилд ойлголоо. Бид хамтдаа энэ хугацаанд 42 сая мод тарьж чадсан. Энэ бол БОАЖЯ-наас гаргасан тоо.
Бид дахин 100, 100 жил мод тарих ёстой. Бид эх орныхоо газар нутгийн 50 хувийг ойжуулах ёстой.
Цар тахал гээд амаргүй жилүүдийг өнгөрөөлөө. Үүнийг бид давж туулаад, амьдрал сэргэж байна, эдийн засаг өсөж байна. Одоо бид ажлаа хийх цаг болсон. Хүн болгон эх орныхоо төлөө би юу хийж чадах вэ гэж хүн болгон, өглөө бүр бодох ёстой. Ийм л сэтгэлтэй ард түмэнтэй байвал манай улс маш хурдан хөгжинө.