Тэгвэл өнөөдөр Төрийн банкны төв байранд “Хуримтлалын сан”-г нээх үйл ажиллагаа болж, тус сангаас иргэдэд ипотекийн зээлийг олгож эхэллээ. Зээлд хамрагдах батламжаа авсан иргэд дотор хүсэлтээ өгөөд хоёр жил болсон ч хүн байлаа.
Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гөнтөр:
Эхний харилцагчиддаа батламжийг нь олголоо.
Өнөөдрийн байдлаар 5000 орчим иргэдийн 600 тэрбумын хүсэлт ирчихсэн байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд батлагдсанаар 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэрт хуваарилагдсан нь зээлийн хүсэлтийг шийдвэрлэхэд ихээхэн дэмжлэг байна.
Орон нутагт илүү түлхүү олгох бодлоготой байгаа. Нөхцөлийн хувьд 6 хувийн хүүтэй, өмнөх нөхцөлтэй адил олгогдоно, нийтдээ 30 жилийн хугацаатай олгогдоно. 20 хувь нь банк өөрийн эх үүсвэрээс гаргах үүрэгтэй. Хуримтлалын сангаас 500 тэрбум, Монголбанкнаас 500 тэрбум гэхээр нийт 1.2 их наядын эх үүсвэрийг зээлд зарцуулж байна гэсэн үг.
Ипотекийн зээлийн хүсэлт гаргасан, шаардлага хангасан иргэд зээл авах боломж бүрдэж байгаа гэсэн үг. Тэрнээс биш дансанд нь мөнгө шууд орохгүй.