Тавдугаар сарын 9-ний эл өдөр бол 70 сая хүний халуун амийг тасалсан Дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч фашист Герман эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр билээ. Өнөөдөр энэхүү аугаа их “Ялалтын баяр”-ын 79 жилийн ой тохиож байна.
Энэ өдөр бол ганц зөвлөлт гэлтгүй Дэлхийн II дайнд зовж, зүдэрсэн бүхий л ард түмний ялалтын баяр билээ.
Түүхэн тэмдэглэлт энэ өдрийг манай хөрш Орос орон даяар төдийгүй дэлхий дахин сүр жавхлантай тэмдэглэн өнгөрүүлдэг.
Уламжлал ёсоор өнөөдөр ОХУ-ын нийслэл Москва хотын төв талбайд дэлхийн хоёрдугаар дайны Ялалтын баярын парад зохион байгуулагдана.