Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар болжээ.
Хуулийн төсөлд тусгаснаар Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн /ТОСК/ захиалгаар хамгийн хямд үнэтэй орон сууц бариулаад бага дунд орлоготой иргэдэд зээлээр олгох, эсвэл түрээслүүлэх гэсэн хоёр хэлбэрээр хөтөлбөр хэрэгжүүлэх аж.
Иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөр өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн санхүүжилтээр хэрэгжиж ирсэн ч ипотекийн зээл авсан иргэдийн өрхийн сарын орлого нь 2,1 сая төгрөгөөс дээш байгаа судалгаа гарчээ. Тиймээс сарын 2,1 сая төгрөгөөс доош иргэдэд зориулсан хөтөлбөр хэрэгжих нь хуулийн зорилго аж.Өөрөөр хэлбэл, хамгийн хямд үнэтэй орон сууцыг захиалгаар бариулж, орлого багатай иргэдэд нийлүүлэх ажээ. Ингэхдээ 20-иос дээш жилээр орон сууцны зээлд хамруулах болон түрээслүүлэх аж.
Газар болон дэд бүтцийг төрөөс шийдээд өгөхөөр хамгийн хямд үнэтэй орон сууц баригдах бүрэн боломжтой гэнэ. БХБ-ын сайд Ц.Даваасүрэнгийн хэлснээр,хямд үнэтэй орон сууцны метр квадрат 30-40 мк байх ажээ.