Гэмтлийн эмнэлгийн хөдөлгөөн засалч эмч Э.Ганзориг өөрийн цахим хуудаснаа иргэдийг эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөжээ.
Тэрбээр “Шилбэнийхээ ясаа хугалж өөрсдөө чиг тавьж хөлөө ийм болгочихоод эмнэлэгт хандах юм даа. Бид чинь шинжлэх ухаан техник технологи хөгжсөн эрин зуунд амьдарч байгаа шүүдээ.
Ард иргэд нь өөрийнхөө эрүүл мэнддээ тавих анхаарал сулаас ийм болж ирчхээд дараа нь эмч эмнэлгийн ажилчид руу бурууг өгч дайрдаг шүү дээ.
Одоо наад лам бөө дураараа эмчилгээ хийдгээ болио эмнэлэгт ханд эмчдээ үзүүл зөв эмчилгээ хийлгэ” гэжээ.