Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Үнэт ховор номын музей энэ 5 дугаар сарыг дуустал олон нийтэд үнэгүй үйлчлэх ажээ.
Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Үнэт ховор номын музейд “Үндэсний бичиг соёлын гайхамшигт дурсгалууд үзэсгэлэн” нээгдсэн бөгөөд үзэсгэлэнгийн агуулгад “ЮНЕСКО-д бүртгэлтэй монгол өв”, ЮНЕСКО-гийн болон Монгол Улсын хосгүй үнэт өвд бүртгэлтэй Үнэт ховор номын музейн үзмэрүүд, монгол бичгээр бичигдсэн ном хэвлэл, сонин сэтгүүлийн дээжис багтаж байна.
Эх сурвалж:Үндэсний номын сан