65 сая дагагчтай Нас Дайли Монгол эрчүүд болон ноолуурын тухай контент хийхээр дахин манай улсад ирсэн тухайгаа өөрийн цахим хуудасна нийтэлжээ.
Тэрээр өнгөрөгч наймдугаар сард Монгол Улсад дэлхийн контент бүтээгчдийн “Nas Summit” арга хэмжээг зохион байгуулсан билээ.
2016 онд ажлаасаа гарч видео бичлэг хийж эхэлсэн түүний “Facebook” хуудас хурдацтай хөгжиж 2018 оны есдүгээр сард 8 сая дагагчтай болсон юм. Хоёр сарын дараа буюу арван нэгдүгээр сард хуудасных нь дагагчдын тоо 10 сая болсон байна. Одоо тэрбээр бүх сошиал хуудаснууд дээр нийтдээ 65 сая дагагчтай аж.