Нийслэлийн захиргаанаас Хүүхдийн парк дахь “Сөүл” рестораны ашиглаж буй авто зогсоолын газрыг буцааж өгөх шаардлагыг тус компанид тавьжээ. Гэвч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тус компанийн удирдлагууд мэдэгдэв.
Хүүхдийн парк дахь “Сөүл” рестораны захирал У Хем Ён:
БНСУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Солонгосын Засгийн газарт мэдэгдсэн. Мөн Солонгосын хэвлэлээр бизнесийн эрх ашгийг хэрхэн зөрчиж байгаа талаар мэдээлэх бэлтгэл ажил хангагдсан. Сөүл ресторан хаагдахад хүрвэл Солонгост байгаа Монголчууд, Монголд байгаа солонгос хүмүүсийн эрх ашгийг харилцан хамгаалах гэсэн хоёр улсын зөвшилцөл талаар болно гэв.