“Айчи Нагояа 2026” пара наадамд Монголын баг 10 медаль хүртэж, 14-р байранд орлоо

“Айчи Нагояа 2026” Азийн Пара наадамд Монголын 44 тамирчин, 18 дасгалжуулагч спортын 10 төрөлд оролцож спортын таван төрлөөс дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл, нийт 10 медаль хүртэж, 45 улсын багаас 14 дүгээр байранд бичигдлээ.

Монгол Улсын багийн штабын ажилтнууд хамгийн түрүүнд энэ сарын 13-нд Нагояд хүрэлцэн очсон бол хамгийн сүүлд энэ сарын 27-нд эх орондоо ирнэ. Монголын тамирчдаас:

-Таеквондогийн төрөлд МУГТ У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар алтан медаль,

-Пауэрлифтингийн төрөлд МУГТ, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ алтан медаль,

-Жүдо бөхийн төрөлд Л.Туруунаа алтан медаль тус тус хүртлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn