“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Цэрэнсамбууг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан тухай мэдээлэл цацагдсан. Н.Цэрэнсамбууг сэжигтнээр татан баривчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасны дагуу шалгаж байгаа аж.
Түүнийг үргэлжлүүлэн цагдан хориогүй хэмээх мэдээллийг АТГ-аас өгч буй.
Өнгөрсөн жил УИХ дээр Н.Цэрэнсамбууг орж ирэхэд УИХ-ын гишүүн, дэд дарга Б.Пүрэвдорж хурал удирдаж байхдаа “Нүүрсний хулгайн асуудалд хамгийн их нэр холбогдсон нөхөр орж ирсэн байна. Чуулганыг орхиод гарчих даа” хэмээн түүнийг хөөж байсан удаатай.
