УИХ-ын чуулганы өнөөлрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал гишүүдийн асуултад хариулж байна.
Н.Учрал “ТӨК-иуд дээр жаахан хөдөлгөөн хийхээр “Засгийг чинь огцруулна шүү” гэж дарамтлаад байдаг. Яг үнэндээ би зовлон ихтэй. ТӨК-иудын захирлын цалинг 53 хувиар бууруулна гэдгээ хатуу, хариуцлагатайгаар хэлье. Шинэ шатлал руу оруулна.
Шийдэл ярихаар өөдөөс “Та нарыг огцруулна” гээд байхаар бидэнд яриа хэлцэл байхгүй. Би ерөөсөө сонгуульд зориулж ажиллаагүй, түүх бүтээе л гэж ажиллаж байна” хэмээн мэдэгдлээ.
