“Херо” Б.Баатарын хилийн хоригоо цуцлуулах хүсэлтийг шүүх хүлээн авсангүй

Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах, “Хэро интертайнмент”-ийн найруулагч Б.Баатарт хязгаарлалт тогтоож, мөрдөн шалгаж байгаа. Шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн гаргасан санал зэрэгтэй танилцаад яллагдагчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Б.Баатарт өнгөрсөн есдүгээр сарын 25-наас эхлэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн билээ.

Б.Баатарын өмгөөлөгчид түүний хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг эсэргүүцэж шүүхэд хандсан хүсэлтийг шүүх өнөөдөр хэлэлцэж, хүсэлтийг хүлээн аваагүй байна. Ийнхүү Б.Баатарын хилийн хоригийг хэвээр үлдээжээ.

Б.Баатарыг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах” гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Мөн өнөөдөр машинтай жагсаалыг зохион байгуулж байгаа зарим залуус нь “Херо”-гийн хүмүүс хэмээх яриа гараад байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn