Энэ сонсголыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ахлах ба сонсголд оролцогчдыг энэ сарын хоёрныг хүртэл бүртгээд буй.
Сонсголын талаар Б.Баярбаатар өчигдөр байнгын хорооны хуралдааны үеэр “Намайг үхсэн хүнийг шүүх гэж байна гэж харлуулж байна. Асрамжийн газрууд хүүхэд үрчлүүлэхдээ бичиг баримт хөтөлдөггүй, араас нь санаа тавьдаггүй юм байна. Хану гээд галзуу солиотой нь мэдэгдэхгүй хүн “Өнчин охидоор порно хийнэ” гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна. Эпштейний нөлөөгөөр Дубайн гэрээ батлагдаж, Монгол Улс өдөрт 15 тэрбум ам.долларын хүүгийн өрөнд ороод явж байна.
Энэ хүний монголыг сонирхох болсон шалтгаан нь байгалийн баялаг. Монгол Улсын төрийн нууц гэдэг зүйл байхаа больчихсон юм байна. “Маш нууц” гэсэн тамгатай төрийн мэдээлэл хоёр хүний хооронд мэйлээр илгээгдэж байсан нь тогтоогдсон” гэж мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг өнгөрөгч хавар байнгын хорооны хуралдааны үеэр “Эпштейнтэй холбоотой асуудалд Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж, ГХ-ийн сайд асан Л.Пүрэвсүрэнгийн нэр дурдагдаад байна. Манай улстөрчдийг барьцаалчихдаг байсан юм биш биз дээ. Оюу толгой, Дубайн асуудал ярихаар С.Баярцогтоос авхуулаад нам харгалзахгүй хоёр, гурван хүн байнга хамгаалж ярьдаг” хэмээж байв.
