Арбитрын шүүх Н.Өсөхбаярын эрхийг сэргээлээ, түүнийг наадамд барилдуулах уу

Өнгөрсөн жилийн улсын баяр наадмын үзүүр бөхөөр тодорч улсын гарди цол хүртээд хураалгасан бөх бол аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр. Сэргээш хэрэглэсэн хэмээн бүтэн жил арбитрын шүүхээр явсан.

Тэгвэл аймгийн хурц арслан Н.Өсөхбаярыг допингийн эсрэг зөрчил гаргаагүй гэж үзэн, барилдах эрхийг нь 2026 оны зургаадугаар сарын 16-нд сэргээлээ. Тиймээс Н.Өсөхбаяр энэ жилийн наадмаар аймгийн хурц арслан цолтой барилдах боломж бүрдсэн гэнэ.

Өнгөрсөн 2025 оны Үндэсний их баяр наадмын үеэр Н.Өсөхбаярт өвдөг шороодсон Дархан аварга Н.Батсуурь болон Улсын заан Б.Пүрэвсайхан, М.Лхагвагэрэл нарт чимэг нөхөн олгоод байгаа билээ.

Харин Н.Өсөхбаярыг баяр наадамд барилдуулах эсэхийг ҮБХ болон Улсын баяр наадмын салбар зөвлөлүүд шийдэх болно.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn