Төрөлтийг дэмжих хүрээнд Гэр бүлийн хөгжлийг дэмжих хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Өнөөдрийн ЗАсгийн газрын хуралдааны шийдвэрийн тухай Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцууллаа.
Тэрбээр “Гэр бүл салалт нэмэгдэж, төрөлт буурч, гэр бүл бүртгэл өнгөрсөн жилээс 3000-аар буурчээ. Хүн амын өсөлт буурч байна. Жилд 80.000 хүүхэд төрдөг байсан бол энэ тоо 50.000 руу орж ирлээ. Төрөлт, нас баралтыг харьцуулснаар Монгол Улсын хүн ам жилдээ 40.000-аар нэмэгдэж байна гэсэн үг.
Тиймээс төрөөс гэр бүлийн хөгжил, төрөлтийг дэмжих хүрээнд удтал хүлээгдсэн Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцэж, УИХ-д өргөн барихад бэлэн боллоо. Зарим хуультай нийцүүлж, хэд хэдэн заалтыг хасахаар шийдлээ.
Тухайлбал,
-3 ба түүнээс дээш хүүхэдтэй бол гэр бүлийн нэг гишүүний ХХОАТ-аас чөлөөлөх заалтыг хаслаа. Засгийн газраас Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүх иргэний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөгийг ХХОАТ-аас чөлөөлсөн учраас энэ заалтыг хассан.
-Хүүхдийн мөнгө, 0-3 насны хүүхдээ асарч буй ээжийн тэтгэмж, Одонгийн мөнгө зэргийг халамжаас хасаж, хүн амзүйн бодлогоо дэмжиж буй тэтгэмж гэж өөрчилнө гэх мэт олон заалт тусгагдсан.
Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй бол ипотекийн зээлд очергүй хамруулах, санхүүгийн эх үүсвэрийг шийдэх, олон улсын гэр бүлийн өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхаар шийдэх үү зэргийг УИХ-аар хэлэлцэж, эцэслэнэ” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn