Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар  цасан шуурга шуурч, хүйтэрч,халтиргаа, гулгаа үүснэ

Өнөөдөр буюу энэ сарны 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг Цаг уурын байгууллагаас мэдээллээ. Мөн 16-ны өдөр Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр,  16-17-нд шилжих шөнө Өвөрхангай, Дундговийн нутаг, Өмнөговийн хойд, Төв аймгийн өмнөд хэсгээр,  17-ны өдөр Төв аймгийн өмнөд, Дорнод, Сүхбаатарын баруун, Дундговь, Дорноговь, Хэнтийн нутгаар цасан шуурга шуурахыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn