2026 оны төсвийн тодотголыг баталлаа

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэллээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/ хэлэлцлээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / эцэслэн батлах санал хураалт явуулж, 78 хувиар дэмжлээ.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, тав дахь хэлэлцүүлэг/ явуулна. Гишүүд санал хураалтад бэлтгэж, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын өөрийн орлого 185 сая төгрөг,

УИХ-ын даргын харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 100 сая төгрөг

Ерөнхий сайдын өөрийн орлого-1.1 их наяд төгрөг

ТӨБЗГ-ын өөрийн орлого-1.1 их наяд төгрөг

Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого-3.8 тэрбум төгрөг

ШЕЗ-ийн дарга -510 сая, харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 510 сая төгрөг

Төрийн албаны зөвлөлийн дарга-200 сая, харьяа төсөвт байгууллагын орлого-200 сая төгрөг

Санхүүгийн зохицуулах хорооны дарга-4.2 тэрбум, харьяа төсөвт байгууллагын орлого-4.2 тэрбум төгрөг

Тэргүүн шадар сайд, ЭЗХ-ийн сайд-8.9 тэрбум, харьяа төсөвт байгууллагын орлого-8.9 тэрбум төгрөг зэрэг нэг бүрчлэн танилцууллаа.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /-ийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 78.8 хувиар дэмжлээ.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн хоёрдугаар хавсралтаар баталсан Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг энэ хуулийн нэгдүгээр хавсралтаар өөрчлөн найруулсугай. Санал хураалт явуулж, 78.8 хувиар дэмжлээ.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлах санал хураалт явуулж, 81.2 хувиар дэмжлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn