АН-ын ЕНБД С.Баярцогтоос сэтгүүлчид цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авав.
С.Баярцогт “МАН-ын хоёр Засгийн газар АН-аас биш өөрсдийнх нь дотоод хагарлаас болж огцорсон. Одоо гурав дахь нь ч ингэж огцорч магадгүй байна. Маргааш АН-ын УТЗ хуралдана. Ерөнхий сайд шийдвэртэй алхам хийхгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлаа тавина. Гурав дахь ЗГ огцорвол яваандаа ээлжит бус сонгууль болох нөхцөл бүрдэж, үндэсний аюулгүй байдал сулрах эрсдэлтэй. Ардын намынхан л хоорондоо “Энэ ч идсэн. Тэр ч идсэн” гээд яриад явж байна.
МАН-ын дотоод зөрчил хүндэрч, Н.Учралын ЗГ огцорвол дараагийн ЗГ бүрдэх боломжгүй болно. Олонх бүрдэхгүй байвал дараагийн ЗГ байгуулах эрх АН-д шилжинэ. Учир нь МАН 30,38 гээд хуваагдчихсан байгаа энэ нөхцөлд АН олонх болж таарна. АН муу хэлүүлдэг ч улс орондоо хөгжил авчирсан реформуудыг хийсэн гэдгийг бахархалтайгаар хэлнэ.
АН 2028 оны сонгуулийн өмнө өөрийн гэсэн байртай, ялсан нам байх болно” хэмээлээ.
