Б.Энхбаяр: АН-ыг Засгийн Газарт урьсан гэдэг санаатай тараасан худал мэдээлэл

Сүүлийн хэд хоногт эрх баригч МАН, сөрөг хүчин АН-ыг Засгийн газартаа урьсан хэмээх мэдээлэл тархсан. Тэр байтугай УИХ-ын дарга болон 6 суудлыг АН-д өгөх нь, тус намын дарга О.Цогтгэрэлийг гадаадаас ирмэгц асуудлыг шийднэ хэмээж байсан.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийсэн Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга Б.Энхбаяр уг мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр “Хэвлэл, нийгмийн сүлжээгээр Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Учрал АН-ыг Засгийн Газарт урьсан, урьж байгаа гэх илт худал мэдээлэл түгээгдсэн.

Үүнийг зориуд санаатай тараасан гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий Сайд байр сууриа илэрхийлсэн. Ийм ямар ч үйл явдал болоогүй, Засгийн Газар үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Засгийн Газарт ямар нэг байдлаар халаа сэлгээ хийх, хамтрах асуудал огт байхгүй. Болоогүй байгаа асуудлыг болсон мэт, урилга ирээгүй байхад Засгийн Газарт орно, орохгүй гэж ярьж байна. Иймээс энэ асуудлыг тасалбар болгох нь зөв” гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn