Сүүлийн нэг жилд огцорч, чөлөөлөгдсөн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, сайд нар

Монгол улсад улстөр тогтож өгдөггүй, сайд, гишүүд байнга огцорсон, чөлөөлөгдсөн үйл явдлууд үргэлжилсээр жил зургаан сар болж байна.

Сүүлдээ бүр төрийн тэргүүн Ерөнхийлөгч хүртэл өөрийн хүсэлтээр огцорч байгаа юм. Хоёр ч Засгийн газар огцорч одоо гуравдахь Засгийн газартайгаа явж байна. Хоёр жилд хоёр огцорсон сайд нар ч бий. УИХ ч гуравдахь даргатайгаа яваа. Сүүлд нь бүрэн эрх нь ирэх 6 дугаар сард дуусах ёстой байсан Ерөнхийлөгч чөлөөлөгдлөө.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ 2026 оны 11 дүгээр сарын 17-нд гаргаж ирүүлснийг 2026 оны 11 дүгээр сарын 19-нд УИХ-ын чуулганаар дэмжиж чөлөөлсөн.

-УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг 2025 оны 10 дугаар сарын 17-ны УИХ-ын нэгдсэн чуулганаар өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэр өдөр Д.Амарбаясгалан “дэр авч үхэх” гэдэг эртний заншлаар Г.Занданшатарыг өөрийнхөө хамт Ерөнхий сайдаас огцруулсан юм. Тавантолгойн нэг толгой болох “Бортээг”-ийн орд болон тэнд үйл ажиллагаа явуулах гэсэн “Админерал” компанитай холбоотой асуудлууд түүнийг чөлөөлөгдөхөд хүргэсэн юм. УИХ-ын 67 гишүүн гарын үсэг зурж түүнийг УИХ-ын даргын албанаас чөлөөлөгдөж шалгуулах ёстой гэж шаардлага тавьж байлаа. Мөн намын даргын төлөөх өрсөлдөөнд хэт шатсан тэрбээр энэ удаад ҮХЦ-д ялагдаж Г.Занданшатар үлдсэн юм.

-УИХ-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайд болохтой нь холбоотойгоор өөрийнх нь хүсэлтээр 2026 оны 3 дугаар сарын 30-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар чөлөөлсөн. Түүний оронд Батлан хамгаалахын сайд асан С.Бямбацогт УИХ-ын дарга болсон билээ.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны 6 дугаар сарын 3-нд УИХ-ын чуулганаар итгэл үзүүлээгүй тул огцорсон. 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт АН, ХҮН-ууд багтсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахын тулд түүүнд УИХ итгэл үзүүлээгүй. Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалтай холбоотойгоор түүнийг орлогоо нотол хэмээн төв талбайд жагсаал цуглаан үргэлжилж, эцэст нь МАН Бага хурлаа хийж, хамтарсан ЗГ-аас АН-ыг гаргахаар болж, улмаар УИХ-д итгэл хүлээлгээч гэж орсон ч тийн огцорсон.

-Ерөнхий сайд Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнээс ажлыг нь хүлээн авсан. Г.Занданшатар 2025 оны 10 дугаар сарын 17-нд огцорсон ч Үндсэн хуулийн цэцээс уг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолыг хууль бус хэмээн тогтоосон учир үлдсэн. Өнгөрсөн 2025 онд эхэлсэн эрх баригч МАН-ын хагарал Г.Занданшатарыг 2026 оны 3 дугаар сарын 27-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахад хүргэсэн. Хүсэлтийнх нь дагуу түүнийг чөлөөлсөн.

-С.Амарсайхан хоёр ч удаа сайдын суудлаас чөлөөлөгдөөд байна. Эхнийх нь 2025 оны 10 дугаар сарын 29-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шадар сайдаас чөлөөлөгдсөн.
Хоёр дахь удаад 2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөлөгдөөд байгаа. Тэгвэл Б.Энхбаяр ч хоёр удаа сайдын суудлаас чөлөөлөгдсөн. Эхний удаад Л.Оюун-Эрдэнийг огцруулж, Г.Занданшатар Ерөнхий сайд болоод намар нь МАН-ын даргын суудалд суухын төлөөх тэмцлийн үеэр гэнэт ХЗДХ-ийн сайд Б.Мөнхбаатарыг огцруулж Б.Энхбаярыг оронд нь томилсон. Гэвч хавар нь Г.Занданшатарынг огцроход дагаад огцорсон. Гэвч Н.Учралын Засгийн газарт ЗГХЭГ-ын дарга болоод ороод ирсэн. Харин энэ удаа ХЗДХ-ийн сайд, Хотын дарга асан Х.Нямбаатарын ярьсан “Бодь”-ийн барьсан төмөр замын гэрээтэй холбоотой 110 сая ам.долларын авлигын гэх хэрэгтэй холбоотойгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаасаа татгалзсан учир нэр холбогдсон Б.Энхбаяр ч сайдын суудлаасаа буугаад байна. Ийнхүү нэг жилийн дотор хоёр ч удаа сайдын суудлаас буусан нөхдүүд хосоороо гарч ирээд буй.

-Х.Булгантуяа УИХ-ын дад дарга асан. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэмээгдэн Тагнуулын байгууллагад шалгагдаж УИХ-ын гишүүнээсээ татагдана гэгдээд жилийн хугцаа өнгөрлөө. Ерөнхий сайдаас Г.Занданшатарыг огцруулсан 95 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн Цэц хууль бс хэмээн тогтоож Х.Булгантуяаг буруутгасан билээ.

Нэг удаа Засгийн газартайгаа огцорсон сайд нарыг энд бичсэнгүй.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn