Сураггүй алга болсон дуучин Ц.Ариунгоог цагдаагийн 387 алба хаагч Гачуурт орчимд самналт хийж, эрэн хайсан хэмээн Цагдаанийн байгууллагаас мэдээлж байлаа.
Оршин суугаа газраасаа сураггүй алга болсон дуучин Ц.Ариунгоог эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Түүнийг хайх ажиллагааг Бага тэнгэрийн ам, Хүрэл тогоот, Залаатын богино, Залаатын баруун ам зэрэг 5 аманд энэ сарын 18-ны 09.00 цагаас эхлэн цагдаа, Онцгой байдлын ерөнхиий газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газраас морьтой 20, нийт 656 алба хаагч үүрэг гүйцэтгэж эхэлжээ.
