Сэтгүүлч Б.Даваахүүг цагдан хорихыг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэнэ

Сэтгүүлч Б.Даваахүүг энэ сарын 5-6-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагаас баривчлан, цагдан хориод байгаа. Түүнийг нийтийн албан тушаалтныг заналхийлсэн гэх хэрэгт холбогдуулан 2026 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр шүүхийн шийдвэрээр 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Б.Даваахүүгийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ. Өмнө нь баасан гаригт уг асуудлыг хэлэлцэнэ гэж байсан бол өнөөдөр хэлэлцэхээр болжээ.
Сэтгүүлч Б.Даваахүүгийн цагдан хориог цуцлуулах өмгөөлөгчийн хүсэлтийг өнөөдөр 13.30 цагаас Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд хэлэлцэхээр болоод байна.
Шүүхээс гаргасан албан ёсны тоймд дурдсанаар, түүнийг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй. МСНЭ болон сэтгүүлчид сэтгүүлч Б.Даваахүүг гадуур шалгахыг шаардсаар байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn