“Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч асан Н.Цэрэнсамбууг эрүүгийн хэрэгт холбогдуулан 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргажээ.

Тэрбээр ажиллаж байх хугацаандаа тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд нөлөөлж, улмаар шалгарсан компанид давуу байдал бий болгосон байж болзошгүй хэрэгт холбогдсон байна.

Энэ асуудлаар түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн.

Эрүүгийн хуулийн дээрх зүйл заалт нь нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад хууль бус давуу байдал бий болгосон үйлдэлтэй холбоотой юм. Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан нь мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлж буй процессын арга хэмжээ бөгөөд түүний гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн тогтоогоогүй байгаа.

Одоогоор уг хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой нөхцөл байдлыг шалгаж байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn