ХХЕГ: Хурандаа Б.Гантөгс “Хилийн бүсэд нэвтрэх” зөвшөөрөл олгожээ

“Мобиком”-ынхон Дорнод аймгийн Халхгол сумын нутаг, Нөмрөгийн дархан цаазат газар ажиллах үеэрээ тээврийн хэрэгсэлд нь гал гарч алдагдаад их хэмжээний түймэр дэгдэж, дархан цаазат газрын 80 орчим хувь нь түймэрт өртсөн.

Энэхүү “Мобиком”-ынхонд дархан цаазат газар руу нэвтрэх зөвшөөрлийг хэн олгосон бэ гэх асуулт олон нийтийн дунд үүсээд буйд ХХЕГ-аас гаргасан мэдэгдэл хариулт өглөө.

МЭДЭГДЭЛД:

“Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс нь хилийн Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэн кабельд холбох арга хэмжээний нээлтэд оролцсон Хилийн боомтын захиргаа, Мобиком корпорацын удирдлага, орон нутгийн иргэд нийлсэн 13 хүн, таван автомашинд энэ сарын 6-8-ны хооронд хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрлийг гаргасан хүсэлт болон холбогдох хуулийн заалтуудыг үндэслэж олгосон…” гэжээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn