Монополийн эсрэг газрын даргаар Б.Амарсанааг томиллоо

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцсэний дотор хэд хэдэн томилгоо хийж албажуулжээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополийн эсрэг газар (хуучнаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар)-ын дарга Б.Билгүүнийг чөлөөлөж, оронд нь Б.Амарсанааг томилжээ.

Шатахууны асуудлыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор тус газрын даргыг сольсон бөгөөд цаашид шатахууны үнэ, нийлүүлэлтээс гадна нөөцийн махны үнэ зэрэгт хяналт тавьж, зах зээлд шударга өрсөлдөөнийг хангахад анхаарч ажиллах юм байна.

“Ардын хүч” ТББ-ын тэргүүн Б.Амарсанаа нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг удаа дараа шүүмжилж, түүнийг огцрохыг шаардсан мэдэгдлүүд хийж байсан нэгэн юм.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn