Нагояа хотноо болж байгаа Азийн наадмын жүдогийн эхний медальтнууд тодорч эхэллээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 11 жүдоч зодоглосноос Ганбаатарын Наранцэцэг хүрэл медаль хүртсэн. Жиндээ насаар хамгийн ахмад буюу 31 настай Г.Наранцэцэг эхний даваанд хийлээд Тажикистаны Ахлия Муминоваг цэвэр ялсан.
Улмаар Японы Мицүки Кондод дийлдсэн ч хүрлийн төлөө Энэтхэгийн Асмита Дейг илүүрхсэнээр хүрэл медаль хүртлээ. Монголын багаас одоогийн байдлаар гурван хүрэл медаль хүртээд байна.
